ВЕДА, УПАНИШАД, БХАГАВАД ГИТА
Энэтхэгийн эртний уламжлалт шашны судар болсон Вед, Упанишад, Бхагавад Гитагийн тайлбар анх удаа англи хэл дээр энэ ботиор биелэлээ оллоо. Уг ботид эмхтгэгдсэн лекцүүдийг Шри Чинмой 1970- аад оны эхээр Америкийн Нэгдсэн Улсын Их сургууль, коллежуудад уншиж байсан юм. Вед, Упанишад, Бхагавад Гитагийн талаар зохиогч номондоо ийнхүү дурджээ: “Энэ судрын цэцэн билгийн нандин гэрэлд умбахын тулд түүнийг уншин судлах хэрэггүй юм. Бурханд гэгээрсэн тэр л хүмүүн бүх судрын мөн чанар, охь нь болоод зогсохгүй өнгөрсөн үеийн мэдлэгийн далайн чанадын чанадад гарах болно.”
АГЬ СИДААРТА БУРХАН ХУТГИЙГ ОЛСОН НЬ
Шри Чинмой багш нь энэхүү жүжгийн бүтээлдээ Будда хэрхэн Гэгээрлийг олсон хийгээд Гэгээрлийнхээ үр жимсийг хүн төрөлхтөнд хэрхэн түгээн дэлгэрүүлснийг яруу сайхнаар буулган бичжээ.
ШРИ ЧИНМОЙ БАГШИЙН ТӨГС МЭРГЭН СУРГААЛ
Өнө эрт цагаас агуу сэтгэл зүрхний Багш нарын цаглашгүй мөнхийн сургааль үгс нь судар номуудад бичигдэн үлдэж, хүн төрөлхтний хамгийн эрхэм нандин өв болсоор ирсэн билээ. Христийн үлгэр дууриал болсон амьдрал Шинэ Гэрээнд тодхон бичигдэж үлдсэн байдаг бол Буддагийн зам нь Дхармападад бий. Шри Кришнагийн айлдсан өнө мөнхийн үнэнийг Бхагавад Гита судар илэрхийлэн харуулдаг бол Шри Рамакришнагийн эгнэшгүй сургаалийг Шри Рамакришнагийн бурханлаг айлдвар хэмээх ном агуулж байдаг. Харин Шри Чинмойн энгийн ойлгомжтой сэтгэл зүрхний гэгээн сургаалийг Шри Чинмой Багшийн Төгс мэргэн сургаал хэмээх энэ номонд эмхтгэн нэгтгэлээ.
ЙОГ БА СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АМЬДРАЛ
Энэхүү номонд йогийн сургаалийн мөн чанар болоод Дорно дахины сэтгэл зүрхний амьдралын гайхамшигийг нээн харуулжээ. Шри Чинмой төгс гэгээрлийнхээ туршлагаар йог гэж юу вэ, хэн йогоор хичээллэвэл зохих вэ? зэрэг сүнс, сэтгэл зүрхний амьдралын асуултуудад хариулж, бясалгал үйлийн үрийн тухай тодорхойлон дурдаж өгсөн.
ТЭМҮҮЛЛИЙН НОЁН ОРГИЛ
Эверест бол хамгийн сүрлэг өндөр гэсэн утгатай агаад оргилын өндөрт хүрье гэж эрмэлзэх хүн төрөлхтний шийдмэг зоригийн илэрхийлэл болдог билээ. Бүтээгч Бурхантай нэгдэнэ гэдэг дотоод сэтгэлийн Эверест Оргилд хүрэхийн нэр бөгөөд эрхмийн дээд тэрхүү зорилгот хүрэх гэж өнө эрт цагаас нааш хүн төрөлхтөн эрмэлзэн тэмүүлсээр ирсэн юм. Эверестийн оргилд авирч гарна гэдэг хэцүү бэрхийн туйл боловч туршлагатай сайн хөтөч осол эндэлгүй замчлан явсаар сэтгэлийг баясгах ялалтын титэмд хүргэдэг билээ. Тэмүүлэлт уншигчийн зүрх сэтгэлийг өөрийгөө танин ухаарахуйн оргил өөд залуурдан хөтлөх эрдэмтэй ховор нандин энэ номондоо Шри Чинмой Багш Бурханы эрэлчин хийгээд Бурханыг танин мэдсэн хүний сэтгэлийн гүнээс гарах ухаарал, айлдваруудыг яруу сайхнаар өгүүлэн бичжээ.
ҮХЭЛ БА ХОЙТ ТӨРӨЛ
Ойр дотны хүнээсээ хагацаж уй гашуу болсон олон хүнийг төдийгүй өөрийг нь үхэл дайрна хэмээн айдаст автсан нэгнийг ч энэ ном тайтгаруулж, үхэл гэж чухам юу болохыг үнэн зөвөөр нь ойлгуулсаар ирсэн юм. Үхлийн дараа юу тохиолддог болох, үхлээс айх айдсаа хэрхэн ялах, үхэл гэж үнэхээр гашуун зовлон мөн эсэх, хорвоог орхиж буй хүнд хэрхэн туслах, хойт төрөл гэж юу вэ, үхлийн дараах сүнсний аялалын талаар энэ номонд дурджээ.
САМАДИ БА СИДХИ
Энэ бол дотоод ертөнц буюу цаг хугацаа, орон зай, оюун ухааны хилээс чанадад орших ертөнцийн тухай мадаггүй зөв тайлбарлан өгүүлсэн цөөн хэдэн бүтээлийн нэг юм. Тэрхүү ертөнцөд өөрийн туулж өнгөрүүлсэн бүхнээ Йогийн гарамгай Багш Шри Чинмой тайлбарлан бичсэн энэ номноос та онол, философийн өгүүлэмж бус дотоод ертөнцийн бодит ахуй байдлын талаар мэдэх болно.
- ‹ previous
- 58 of 337
- next ›